Үйлчилгээний нөхцөл
Хувилбар 0.5 · 2026-09-29 · Хуульчийн хяналтаар эцэслэнэ.
Энэхүү нөхцөл нь “Пенса Стэйс” ХХК-ийн эзэмшдэг goodday хандивын платформ /goodday.mn, цаашид “Платформ” гэх/-ыг ашиглахтай холбоотой Платформ болон Хэрэглэгчийн хоорондын харилцааг зохицуулна. Платформыг ашиглаж эхэлснээр, эсхүл “Зөвшөөрөх” хэсгийг идэвхжүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөл, Нууцлалын бодлого, Аяны дүрэм, Буцаалтын бодлого, Шимтгэлийн бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Платформыг эзэмшигч
1.1. Платформыг Монгол Улсад бүртгэлтэй “Пенса Стэйс” ХХК (улсын бүртгэлийн дугаар 5810957, хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 21, 762 тоот) эзэмшиж, ажиллуулна.
1.2. Хэрэглэгч support@goodday.mn хаягаар эсхүл 98270223 дугаарын утсаар өдөр бүр 09:00-22:00 цагийн хооронд холбогдоно. Гомдлыг Харилцагчийн үйлчилгээний хэлтэс хүлээн авч 1-2 ажлын өдөрт хариу өгнө.
2. Платформын үүрэг
2.1. Платформ нь Зохион байгуулагч хандивын хуудас нийтэлж, Хандивлагч QPay-ээр дамжуулан мөнгө илгээх боломж олгодог техникийн зуучлагч юм.
2.2. Платформ нь банк, буяны байгууллага, төлбөрийн байгууллага биш бөгөөд Зохион байгуулагч, Хандивлагч хоёрын хоорондын харилцааны тал болохгүй.
2.3. Платформ аян бүрийг нийтлэхээс өмнө шалгадаг ч түүний агуулга бүрэн үнэн, мөнгө бичсэн зорилгодоо зарцуулагдана гэдэгт баталгаа гаргахгүй.
3. Хэрэглэгч
3.1. Хандивлагч бүртгэл үүсгэхгүйгээр хандив өгч болно.
3.2. Зохион байгуулагч нь 18 насанд хүрсэн, Монгол Улсын утасны дугаартай байна. Аян нээхдээ иргэний үнэмлэхээ барьсан зургаа, баталгаажуулалт шаардах ангилалд нотлох баримтыг нэмж өгнө. Зохион байгуулагч өөрийн бүртгэл, удирдах холбоосоор хийгдсэн бүх үйлдлийг хариуцна.
3.3. 18 насанд хүрээгүй тамирчны бүртгэлийг түүний эцэг, эх эсхүл хууль ёсны асран хамгаалагч нээж, хүүхдийн өмнөөс энэхүү нөхцөлийг зөвшөөрнө. Асран хамгаалагч хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийг өгөх бөгөөд цугласан мөнгийг өөрийн нэр дээрх дансаар хүлээн авч, хүүхдийн төлөө зарцуулах үүргийг хүлээнэ.
3.4. Байгууллагаас зөвхөн Улсын бүртгэлд бүртгэлтэй төрийн бус байгууллага, спортын холбоо, спортын клуб аян нээнэ. Байгууллага улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий төлөөлөгчийн иргэний үнэмлэх, итгэмжлэлийг өгөх бөгөөд мөнгийг зөвхөн байгууллагын өөрийн дансаар хүлээн авна.
4. Зохион байгуулагчийн үүрэг
4.1. Зохион байгуулагч Аяны дүрмийг дагаж мөрдөнө.
4.2. Хуудсан дээрх бүх мэдээлэл үнэн байх ёстой. Зураг нь Зохион байгуулагчийнх эсхүл эзнийхээ зөвшөөрөлтэй байна.
4.3. Цугласан мөнгийг зөвхөн хуудсанд бичсэн зорилгодоо зарцуулж, аян хаагдахаас өмнө үр дүнгийн тухай мэдээ нийтэлнэ.
4.4. Аян идэвхтэй байх хугацаанд ижил зорилгоор өөр сувгаар (дансны дугаар бүхий пост, өөр платформ) хандив авахгүй. Үүнийг зөрчвөл хуудсыг хасаж, баталгаажсан тэмдгийг хүчингүй болгоно.
4.5. Хүлээн авсан мөнгөтэй холбоотой татварыг Зохион байгуулагч хариуцна. Хуульд заасан тохиолдолд Платформ холбогдох мэдээллийг эрх бүхий байгууллагад өгнө.
5. Хандивлагчийн нөхцөл
5.1. Хандив нь сайн дурын бэлэг бөгөөд Хандивлагчид бараа, үйлчилгээ өгөх үүрэг үүсгэхгүй.
5.2. Хандивыг Буцаалтын бодлогод заасан тохиолдолд л буцаана.
5.3. Хандивлагч төлбөр хийхдээ Платформд сайн дурын тип (урамшуулал) үлдээж болно. Тип хандиваас тусдаа бөгөөд буцаагдахгүй.
5.4. Хандивлагч нэрээ нууцлахыг сонгоогүй бол түүний нэр, дүн, мессеж аяны хуудсанд харагдана.
6. Мөнгөний урсгал, шимтгэл, шилжүүлэг
6.1. Хандив Платформын QPay мерчант дансанд орж, Зохион байгуулагчийн өмнөөс хадгалагдана.
6.2. Платформ Зохион байгуулагчаас шимтгэл авахгүй. QPay гүйлгээний хураамжийг мерчант гэрээний дагуу шилжүүлэх дүнгээс хасна. Дэлгэрэнгүйг Шимтгэлийн бодлогоос үзнэ.
6.3. Мөнгийг Зохион байгуулагчийн иргэний үнэмлэх дээрх нэртэй таарч буй Монголын банкны дансанд, эсхүл 3.3, 3.4-т заасан асран хамгаалагч, байгууллагын дансанд шилжүүлнэ.
6.4. Шилжүүлэх хугацаа ангиллаас хамаарна:
- 6.4.1. Эмнэлэг, оршуулгын аяны Зохион байгуулагч баталгаажсаныхаа дараа аян идэвхтэй байх хугацаанд ч цугласан мөнгөө татаж болох бөгөөд хүсэлт бүрийг шалгаад 1-2 ажлын өдөрт шилжүүлнэ;
- 6.4.2. Бусад ангиллын мөнгийг аян хаагдсанаас хойш 3 ажлын өдрийн дотор шалгаж шилжүүлнэ.
6.5. Залилангийн сэжиг, гомдол гарсан, эсхүл эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд Платформ шилжүүлгийг зогсоох, хойшлуулах, цуцлах эрхтэй бөгөөд зогсоосон мөнгийг Буцаалтын бодлогын дагуу Хандивлагчдад буцааж болно.
6.6. Зохион байгуулагч 90 хоногийн дотор хүчинтэй данс өгөөгүй бол мөнгийг Хандивлагчдад буцаах ба буцаах боломжгүй хэсгийг бүртгэлтэй буяны байгууллагад шилжүүлнэ.
7. Шалгалт, гомдол
7.1. Платформ хүссэн үедээ нэмэлт баримт шаардаж, дүрэм зөрчсөн хуудсыг урьдчилан мэдэгдэлгүйгээр хасаж болно.
7.2. Баталгаажсан тэмдэг нь Платформ бичиг баримтыг шалгасныг илтгэх бөгөөд баталгаа болохгүй.
7.3. Хэн ч аяны талаар гомдол гаргаж болно. Хоёр гомдол ирмэгц шалгалт дуустал шилжүүлгийг зогсооно.
8. Контент
8.1. Нийтэлсэн текст, зургийн эзэмшлийн эрх Зохион байгуулагчид хэвээр үлдэнэ.
8.2. Зохион байгуулагч тэдгээрийг Платформ болон олон нийтийн сүлжээнд аяныг сурталчлах зорилгоор харуулах, хуваалцах эрхийг Платформд олгоно.
9. Хувийн мэдээлэл
9.1. Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах журмыг Нууцлалын бодлогоор зохицуулах бөгөөд уг бодлого энэхүү нөхцөлийн салшгүй хэсэг байна.
10. Хариуцлага
10.1. Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд Платформ нь Зохион байгуулагчийн үйлдэл, мөнгийг буруу зарцуулсан, эсхүл аянаас үүдэлтэй хохирлыг хариуцахгүй.
10.2. Платформын аливаа Хэрэглэгчийн өмнө хүлээх нийт хариуцлага тухайн Хэрэглэгчийн сүүлийн 12 сард Платформд төлсөн типийн дүнгээс хэтрэхгүй.
11. Бүртгэл хаах
11.1. Нөхцөл зөрчсөн бүртгэл, хуудсыг Платформ түдгэлзүүлэх эсхүл хаах эрхтэй.
11.2. Зохион байгуулагч аянаа хүссэн үедээ хааж болох ч цугласан мөнгө шилжүүлгийн шалгалтаар дамжина.
12. Маргаан шийдвэрлэх
12.1. Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Маргааныг эхлээд харилцан тохиролцох замаар, тохиролцоонд хүрээгүй бол Улаанбаатар хотын шүүхээр шийдвэрлэнэ.
12.2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгосон эрхийг энэхүү нөхцөл хязгаарлахгүй.
13. Нөхцөлийн шинэчлэлт
13.1. Платформ нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Хэрэглэгчийн эрхэд нөлөөлөх өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 14 хоногийн өмнө SMS эсхүл вэбсайтын мэдэгдлээр мэдээлнэ.
13.2. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашиглавал шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
14. Шилжүүлгийн гэрээ
14.1. Зохион байгуулагч анхны шилжүүлгийн өмнө дараах мэдэгдлийг нэг удаа тэмдэглэгээ болон баталгаажуулах кодоор зөвшөөрөх бөгөөд Платформ түүнийг огноо, IP хаягийн хамт хадгална:
- 14.1.1. Би оруулсан иргэний үнэмлэх дээрх хүн мөн бөгөөд заасан дансны эзэмшигч;
- 14.1.2. Аяны мэдээлэл үнэн бөгөөд мөнгийг зөвхөн бичсэн зорилгодоо зарцуулна;
- 14.1.3. Хүлээн авсан мөнгөний татварыг би хариуцна;
- 14.1.4. Залилан тогтоогдвол Платформ мөнгийг буцаан авах, Хандивлагчдад буцаах, миний мэдээллийг цагдаад өгөх эрхтэйг ойлгож байна;
- 14.1.5. Зорилго биелсний дараа үр дүнгийн тухай мэдээ нийтэлнэ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ ЗӨВШӨӨРӨВ.