goodday

Хэрхэн ажилладаг

Зургаан алхамтай, эхнийх нь 5 минут болно.

  1. 1

    Аянаа эхлүүлэх

    Ангиллаа сонгон, хандив авах болсон зорилгоо бичин, дүн, зураг зэргийг оруулна. Сүүлийн алхамд имэйл, нууц үгээрээ бүртгүүлж, имэйлээр ирсэн кодоор баталгаажуулна. Эмнэлэг, оршуулга, гамшиг, боловсролын ангилалд бичиг баримт хавсаргана.

  2. 2

    Админ шалгана

    Бичиг баримт, зураг, түүхийг 24 цагийн дотор хүн шалгаж, зөвшөөрсөн бол аян нийтэд харагдана.

  3. 3

    Холбоосоо хуваалцах

    Холбоосоо Facebook, Instagram, чат, QR-аар хуваалцана. Хандивлагч бүртгэл үүсгэлгүйгээр QPay-ээр, ямар ч банкны аппаар төлж, нэр, урам өгөх үгээ үлдээх боломжтой.

  4. 4

    Мэдээ нийтлэх

    Бүртгэлээрээ нэвтэрч, профайлаасаа аянаа нээгээд юу болж байгааг бичиж нийтэлнэ. Мэдээ гарсан аянд хандивлагчид итгэж, дахин хуваалцдаг.

  5. 5

    Хаах, тайлагнах

    Аяныг хаахын өмнө үр дүнгийн мэдээ нийтэлсэн байх ёстой бөгөөд мөнгөө юунд зарцуулснаа баримттай бичнэ.

  6. 6

    Мөнгөө авах

    Эмнэлэг, оршуулгын ангилалд идэвхтэй үедээ ч татаж болох бөгөөд 1–2 ажлын өдөрт шилжинэ. Бусад ангилалд хаасны дараа 3 ажлын өдөрт шилжинэ. Мөнгийг өөрийн нэр дээрх банкны данс руу шилжүүлэх тул иргэний үнэмлэх, дансны нэр таарах ёстой.

Хандивлагчид

Дүнгээ сонгоод QR уншуулахад л хандив өгнө. Хүсвэл goodday-д тип (урамшуулал) үлдээж, хүсэхгүй бол 0 болгож болно. Хандив буцаагдахгүй. Харин залилан, дүрмийн зөрчил зэрэг Буцаалтын бодлогод заасан тохиолдолд шилжүүлэхээс өмнө буцаана.