goodday

Өдөр бүр сайхан өдөр.

Одоо цагтаа бай.

Монголд хэн нэгэнд тусламж хэрэгтэй болоход Facebook дээр пост бичиж, дансны дугаараа тавиад хуваалцахыг хүсдэг. Хэн өгснийг, хэд цугласныг, хаашаа явсныг хэн ч мэдэхгүй. Хуурамч постууд олширсоор жинхэнэ хэрэгцээтэй хүмүүст итгэх итгэлийг үгүй хийдэг.

goodday дээр аян бүр нэг холбоостой, QPay-ээр хандив авч, нээлттэй самбар, үр дүнгийн тайлантай байдаг. 18 нас хүрсэн хүн бүр дүрэмд нийцсэн зорилгоор эхлүүлж болно. Мөнгө шилжүүлэх үед л хатуу шалгана.

Нэрний утга

Өвчтөнд өнөөдөр л чухал, тамирчинд тэмцээний өдөр л чухал. Хандивлагч ч хойшлуулалгүй өнөөдөр өгдөг. Хүмүүс бие биедээ түшиг болбол өдөр бүр сайхан өдөр байж болно.

Тамирчид

Монголын тамирчид тэмцээндээ явахын тулд гуйх хэрэг гардаг нь байх ёсгүй зүйл. goodday дээр баталгаажсан тамирчин албан ёсны хуудастай, төсөвтэй, тайлантай болж, дэмжлэгээ бахархалтайгаар хүснэ.

Хэн бэ

Бид Улаанбаатарт байрлах жижиг баг. Холбоо барих.