goodday

Нууцлалын бодлого

Хувилбар 0.1 · 2026-09-23

Юу цуглуулдаг

  • Зохион байгуулагч: утас, нэр, байршил, иргэний үнэмлэхний зураг, нотлох бичиг баримт, банкны дансны мэдээлэл (шилжүүлгийн үед), IP хаяг.
  • Тамирчин: дээрхээс гадна дасгалжуулагчийн нэр, утас, спортын мэдээлэл, дуудлагын тэмдэглэл.
  • Дэмжигч: сайн дураар өгсөн нэр, мессеж, хандивын дүн, QPay гүйлгээний дугаар, IP хаяг. Банкны мэдээлэл бидэнд ирэхгүй, QPay дээр үлдэнэ.

Юунд хэрэглэдэг

  • Кампанит ажил нийтлэх, хандив бүртгэх, шилжүүлэг хийх.
  • Залилан илрүүлэх, шалгах.
  • Хуулийн шаардлага биелүүлэх.

Хэнд өгдөг

  • QPay: гүйлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл.
  • Vercel, Neon: сервер, өгөгдлийн сан, файл хадгалалт.
  • Цагдаа, шүүх: хуулийн хүсэлтээр.
  • Өөр хэнд ч зардаггүй, өгдөггүй.

Нээлттэй мэдээлэл

Кампанит ажлын гарчиг, түүх, зураг, зохион байгуулагчийн нэр, байршил, дэмжигчийн нэр (нууцлаагүй бол), дүн, мессеж нээлттэй. Тамирчны профайл нээлттэй. Бичиг баримт, утас, үнэмлэх хэзээ ч нээлттэй биш.

Хэр удаан хадгалдаг

Иргэний үнэмлэх, бичиг баримт: сүүлийн шилжүүлгээс хойш 3 жил. Хандивын түүх: санхүүгийн бүртгэлийн хуулийн хугацаагаар. Кампанит ажлын хуудас: хаагдсаны дараа ч үр дүнгийн тайлантайгаа хадгалагдана.

Таны эрх

Өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлт гаргаж болно. Хуулиар хадгалах шаардлагатай мэдээллийг устгахгүй. Хүсэлт: support@goodday.mn.

Cookie

Зөвхөн сайт ажиллахад шаардлагатай cookie. Гуравдагч этгээдийн зар сурталчилгааны cookie байхгүй.