goodday

Түгээмэл асуулт

Бүртгэл хэрэгтэй юу?

Дэмжигчид үгүй. Зохион байгуулагчид утасны дугаар л хэрэгтэй. Кампанит ажил үүсгэхэд удирдах линк өгнө, түүгээрээ удирдана. Линкээ алдвал бүртгэсэн утаснаас холбоо барина уу.

Мөнгө хэзээ ирэх вэ?

Эмнэлэг, оршуулгын ангилалд баталгаажсаны дараа идэвхтэй байх хугацаанд ч цугласан мөнгөө татаж болно, татан авалт бүр 1–2 ажлын өдөрт шилжинэ. Бусад ангилалд кампанит ажлыг хаасны дараа 3 ажлын өдрийн дотор шалгаж шилжүүлнэ.

Хэн ч кампанит ажил нээж болох уу?

Тийм, 18 нас хүрсэн Монголын иргэн. 18-аас доош насны тамирчны бүртгэлийг эцэг эх, асран хамгаалагч нээж, шилжүүлэг асран хамгаалагчийн данс руу очно. Байгууллагаас зөвхөн бүртгэлтэй ТББ, спортын холбоо, клуб нээж болно. Ангилал бүрт бичиг баримт шаардана, шилжүүлэг зөвхөн өөрийн нэр дээрх данс руу.

Зорилгод хүрэхгүй бол?

Цугласан дүнгээ авна. Зорилгодоо хүрээгүй ч мөнгө буцаагдахгүй. Зорилго бол зүгээр л чиглэл.

Хандив буцааж болох уу?

Үгүй. Зөвхөн шилжүүлэхээс өмнө залилан тогтоогдвол бүх дэмжигчид буцаана.

Facebook дээр дансаа тавьж болох уу?

Кампанит ажил идэвхтэй байх хугацаанд өөр сувгаар хандив авах нь нөхцөл зөрчинө. Өөр сувгаар ирсэн мөнгө нээлттэй самбарт харагдахгүй болохоор дэмжигчид итгэхээ болино. Оронд нь линкээ, QR-аа тавь.

Татвар?

Хүлээн авсан мөнгөний татварыг зохион байгуулагч хариуцна. Хуулийн шаардлагаар мэдээлэл өгнө.

Тамирчны баталгаажуулалт хэр удах вэ?

Ихэвчлэн 2 ажлын өдөр. Дасгалжуулагч руу залгаж чадахгүй бол удаана. Татгалзсан бол шалтгааныг хэлнэ, 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.

Бизнес, хөрөнгө оруулалтын кампанит ажил?

Үгүй. Хувьцаа, өгөөж амласан аливаа кампанит ажил хориотой. goodday зөвхөн хандивын платформ.